Роль бүрийн эрх
| Роль | Хандах боломжтой зүйлс |
|---|---|
| Admin | Бүх хандалт: тохиргоо, салбар, ажилтан, статистик, бүх мэдээлэл |
| Эмч | Цаг захиалга, эмчилгээ бүртгэх, үйлчлүүлэгч харах |
| Ресепшн | Цаг захиалга үүсгэх, засах, цуцлах; үйлчлүүлэгч нэмэх, хайх |
Эхлэх
Системд хэрхэн бүртгүүлэх вэ?
care-flow.org хаягаар орж, 'Бүртгүүлэх' товчийг дарна. Имэйл болон нууц үгийг оруулаад баталгаажуулах имэйлийн холбоосыг дарна. Дараа нь байгууллагын нэрийг оруулж тохиргооны алхмуудыг дагана.
Салбар нэмэх
Салбар цэс → 'Нэмэх' товч. Салбарын нэрийг оруулна. Ажлын цагийн хуваарийг Тохиргоо хэсгээс тохируулна.
Ажилтан урих
Ажилчид цэс → 'Урих' товч. Ажилтны имэйл хаягийг оруулж, роль болон салбарыг сонгоно. Ажилтан имэйлээр урилга хүлээн авч нэвтрэнэ.
Цаг захиалга
Шинэ цаг захиалах
Цаг захиалга хуудас → '+' товч эсвэл цагийн нүдэн дээр дарна. Үйлчлүүлэгч, эмч, огноо, цаг, зовиур сонгоод 'Хадгалах' дарна.
Өдрийн болон долоо хоногийн харагдац
Дээд талд 'Өдөр' / '7 хоног' сонголт байна. Өдрийн харагдацад эмч бүрийн багана харагдана. 7 хоногийн харагдацад долоо хоногийн хэмжээнд бүх захиалгыг харна.
Цаг шилжүүлэх (чирэх)
Хүлээгдэж буй цаг захиалгыг дарж чирж өөр эмч эсвэл цагт шилжүүлнэ. Батлагдсан цаг захиалгыг зөөх боломжгүй.
Захиалга цуцлах
Хүлээгдэж буй цаг захиалга дээрх '✕' товчийг дарна. Эмчилгээ бүртгэгдсэн цаг захиалгыг цуцлах боломжгүй.
Захиалгын мэдээллийг харах / засах
Цаг захиалга дээр давхар дарна (эсвэл хоёр удаа товших). Хүлээгдэж буй цаг захиалга бол эмчилгээ бүртгэх цонх нээгдэнэ. Батлагдсан бол дэлгэрэнгүй харагдана.
Үйлчлүүлэгч
Үйлчлүүлэгч нэмэх
Үйлчлүүлэгчид хуудас → '+' товч. Нэр, регистр, утас, хүйс, төрсөн огноог оруулна. Цаг захиалахдаа шинэ үйлчлүүлэгч шууд нэмж болно.
Үйлчлүүлэгч хайх
Хайлтын хэсэгт нэр эсвэл утасны дугаарыг бичнэ. Хурдан хайлт хийгдэж үр дүн харагдана.
Эмчилгээний түүх харах
Үйлчлүүлэгч дээр дарж дэлгэрэнгүйг нээнэ. Өмнөх захиалга, эмчилгээний жагсаалт харагдана.
Эмчилгээ бүртгэх
Эмчилгээ бүртгэх
Хүлээгдэж буй цаг захиалга дээр давхар дарж эмчилгээний цонхыг нээнэ. 'Эмчилгээ' таб дотор онош, шүдний диаграм, үйлчилгээ, эм, рентген зургийг бүртгэнэ. 'Хадгалах' дарсны дараа захиалга автоматаар 'Батлагдсан' болно.
Шүдний диаграм ашиглах
Шүдэн дээр дарж сонгоно (цэнхэр болно). Сонгосон шүд бүрт үйлчилгээ нэмэх товч гарч ирнэ.
Үйлчилгээ нэмэх
'Үйлчилгээ' хэсэгт нэмэх товч дарна. Жагсаалтаас үйлчилгээ сонгоно. Шүдний дугаар болон тоо хэмжээг тохируулна.
Рентген зураг хавсаргах
'Зураг' хэсэгт '+' товч дарж төхөөрөмжөөс зураг сонгоно. Нэг эмчилгээнд хамгийн ихдээ 3 зураг хавсаргаж болно.
Лабораторийн шинжилгээ бүртгэх
Эмчилгээний цонхны 'Лаборатори' таб дотор шинжилгээний нэр, тайлбарыг оруулж нэмнэ. Шинжилгээ бүрийг засах болон устгах боломжтой.
Цаг захиалгын мэдээллийг засах
Эмчилгээний цонхны 'Цаг захиалга' таб дотор эмч, огноо, цагийг засаж 'Хадгалах' дарна. Хүлээгдэж буй цаг захиалга дээр л засах боломжтой.
Нэхэмжлэл
Нэхэмжлэл хэрхэн үүсдэг вэ?
Эмчилгээ бүртгэхэд үйлчилгээний үнийн дүнгээр автоматаар нэхэмжлэл үүснэ. Нэхэмжлэл хуудасны жагсаалтаас харна.
Төлбөр авах
Нүүр хуудасны 'Төлөгдөөгүй нэхэмжлэл' хэсэгт төлөгдөөгүй бүх нэхэмжлэл харагдана. 'Төлбөр төлөх' товч дарж хөнгөлөлт болон төлбөрийн хэлбэрийг (бэлэн, карт, шилжүүлэг, QPay) сонгоод баталгаажуулна.
Хөнгөлөлт оруулах
Төлбөр авах цонхны хөнгөлөлтийн хувийг оруулна (жишээ: 10%). Эцсийн дүн автоматаар тооцоологдон харагдана.
Е-баримт (ДДТ баримт)
Тохиргоо → Е-баримт хэсэгт POS дугаар болон токеноо оруулсны дараа нэхэмжлэл paid болгох бүрт автоматаар е-баримт олгогдоно. Сугалааны дугаар амжилттай бол дэлгэцэнд харагдана.
Нэхэмжлэл шүүх / хайх
Нэхэмжлэл хуудаст сар, төлбөрийн төлөв, салбар, эмчээр шүүж болно. Жагсаалтад 15 мөр харагдах бөгөөд доор хуудас солих товч байна.
Орлогын график
Нэхэмжлэл хуудасны дээд хэсэгт 7 хоног / сар / жилийн орлогын график харагдана. Хугацааг зүүн, баруун сумаар солиход болно.
Удирдлага
Ажилтны роль
Admin — бүх хандалт. Эмч — эмчилгээ бүртгэх, цаг захиалга. Ресепшн — цаг захиалга, үйлчлүүлэгч, нэхэмжлэл.
Ажилтан урих / хязгаар
Нэг салбарт хамгийн ихдээ 10 ажилтан урих боломжтой (идэвхтэй + хүлээгдэж буй урилга). Ажилчид цэс → 'Урих' товч.
Салбарын ажлын цаг тохируулах
Тохиргоо → 'Салбар' таб → Салбар сонгоно. Гараг бүрийн нээлт, хаалтын цагийг тохируулж хадгална. Амрах өдрийг 'Амарна' гэж тэмдэглэнэ.
Статистик харах
Нүүр хуудас дээр захиалга, эмчилгээ, орлогын тойм харагдана. Дэлгэрэнгүй аналитикийг 'Аналитик' цэснээс харна.
Аналитик
Аналитик хуудас
Зүүн цэснээс 'Аналитик' дарна. Сарын орлого, цаг захиалга, эмчилгээний тоо, шинэ үйлчлүүлэгчийн тоог харна.
Орлогын чиг хандлага
Сарын орлогын өөрчлөлтийг хугацааны графикаар харна. Цаг захиалгын графиктай хажуу хажуугаар харьцуулах боломжтой.
Салбарын гүйцэтгэл
Салбар бүрийн орлого, цаг захиалгын тоог харьцуулсан жагсаалт харагдана. Хэд хэдэн салбартай эмнэлэгт ашигтай.
Эмчийн орлого
Нэхэмжлэл хуудасны 'Эмчийн орлого' таб дотор эмч бүрийн орлогыг харьцуулах боломжтой.
Тохиргоо
Байгууллагын мэдээлэл
Тохиргоо → 'Байгууллага' таб. Эмнэлгийн нэр, хот, дүүрэг, хаяг, утасны дугаарыг засаж хадгална.
Үйлчилгээний каталог
Тохиргоо → 'Үйлчилгээ' таб. Үйлчилгээний ангилал болон үйлчилгээ нэмэх, засах, устгах боломжтой. Эмчилгээ бүртгэхэд энэ жагсаалтаас сонгоно.
QPay тохиргоо
Тохиргоо → 'QPay' таб. QPay merchant username, password, invoice code-ийг оруулна. Хоосон орхивол password өөрчлөгдөхгүй.
Е-баримт тохиргоо
Тохиргоо → 'Е-баримт' таб. ДДТ ББСБ-ын POSAPI POS дугаар болон Bearer токеноо оруулна. Тохируулсны дараа нэхэмжлэл paid болгох бүрт автоматаар е-баримт олгогдоно.
Нууц үг солих
Тохиргоо → 'Нууц үг' таб. Хуучин нууц үгийг оруулаад шинэ нууц үгийг давтан оруулна. Нууц үг хамгийн багадаа 8 тэмдэгт, том, жижиг үсэг, тоо, тусгай тэмдэгт агуулсан байна.
Subscription
Subscription гэж юу вэ?
CareFlow системийг ашиглахад сарын эсвэл жилийн төлбөр шаардагдана. Туршилтын хугацаа дууссаны дараа subscription идэвхжүүлэх шаардлагатай.
Төлбөр хэрхэн хийх вэ?
'Subscription' хуудаст орж сарын эсвэл жилийн сонголт хийнэ. Банкны шилжүүлгийн дансны мэдээлэл тэр хуудаст харагдана. Гүйлгээ хийж хүсэлт илгээсний дараа администратор баталгаажуулна.
Жилийн төлбөр
Жилийн хугацаагаар сонговол 2 сарын үнэгүй хөнгөлөлт авах боломжтой (10 сарын үнэ).
Subscription дуусвал яах вэ?
Хугацаа дуусвал бичих, засах үйлдлүүд хаагдана. 'Subscription' хуудас руу чиглэж, дараагийн төлбөрийн хүсэлт илгээж болно. Дуусахаас 30 хоногийн өмнөөс урьдчилан төлөх боломжтой.